Өглөө бүр таны дансанд 86400$ оруулах банк байна гээд та төсөөлдөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тооцоо хүчингүй болно.

Энэ тохиолдолд та юу хийх вэ?

Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугаццаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө. Харинх ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулда.
Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй өнгөрөөвөл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ. Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй. Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа. Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ. Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.
Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.
Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу
НЭГ САРЫН үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу
Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр сэтгүүл гаргагч редактораас асуу
Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу
Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтэж байгаа өвтөнөөс асуу
Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу
Эцэст нь та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгвэл цаг, мөч хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно. Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа. Харин өнөөдөр бол бидэнд оногдсон үнэт шагнал юм.

Сургамжит өгүүлэг 1-с оруулав.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: