Өгөгдлийн сан
Оюутан нь тус хичээлээр нэг сэдэвтэй ажил гүйцэтгэнэ. Оюутан нь ажлын явцыг заасан хугацаанд шалгуулж багшаас зөвлөгөө авч явна.

Зорилго: Оюутан нь бие даан ямар нэг байгууллага, салбар, нэгжийн мэдээллийн системийг судласны үндсэн дээр өгөгдлийн сангийн системийн загварыг боловсруулж лабораторийн хичээлээр ӨСУС Аксесс хэрэгсэл дээр хэрэгжүүлж туршина.

Тайлбар:
• Даалгавар 1. Сэдэв сонголт
• Сэдэв сонголт
1. Байгууллагын захиргаа, аж ахуйн нэгжид хамрах системүүд
– хүний нөөцийг удирдах систем
– цалингийн систем (тогтмол, хийснээр, цагаар цалинжих хувилбарууд)
– хөрөнгийн бүртгэл (үндсэн, эргэлтийн хөрөнгө)
– дансны гүйлгээний бүртгэл, хяналтын систем
– бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэнд хамрах үйл ажиллагааны бүртгэл, хяналтын системүүд
2. Үйлчилгээний системүүд
Эдгээр системүүдийн үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, үнийн лавлах, үйлчлүүлэгчдийн хийлгэсэн үйлчилгээний бүртгэл зэрэг ордог ба үүнээс гадна үйлчлүүлэгч, үйлчлэгч, хөнгөлөлт, тээвэрлэлт гэх зэрэг бусад нэмэлт бүртгэлүүдийг хөтлөж болно. Системийн үндсэн гаралтанд үйлчилгээний төлбөрийг тооцох, үйлчилгээний төрөл тус бүрээр ангилж нэгдсэн дүнгийн тайланг боловсруулдаг.
– Хоолны газрын үйлчилгээ/ захиалгын систем
– Худалдааны байгууллагын бараа материалын бүртгэлийн систем (бараа захиалга, таталт, хуваарилалт, борлуулалт)
– Ломбардын үйлчилгээний систем
– Интернэт кафений үйлчилгээний систем
– Хот хооронд / олон улсын утас захиалгын систем
– Утасны төлбөр тооцооны систем
– Эмнэлгийн эмчлүүлэгч/эмчилгээний бүртгэлийн систем
– Эмийн сангийн үйлчилгээний систем
– Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тооцох систем
– Хадгаламж зээлийн хоршооны бүртгэл тооцооны систем
– Хадгаламжийн банкны бүртгэл тооцооны систем
– Илгээмжийн үйлчилгээний систем
– Үсчин / гоо сайхны үйлчилгээний систем
– Хими цэвэрлэгээний үйлчилгээний систем
– Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн систем
3. Захиалгын системүүд
Эдгээр төрлийн системүүдэд захиалах зүйлсийн хэмжээ хязгаарлагдмал байдгаараа онцлогтой. Үндсэн бүртгэлд үйлчилгээний жагсаалт, хязгаар хэмжээ, үнийн тарифийг агуулсан лавлах, үйлчлүүлэгчдийн захиалгын бүртгэл зэрэг ордог. Системийн үндсэн гаралтанд хүлээж авсан захиалгын нэгдсэн тайлан, нэмж захиалга авч болохыг шалгах, өөрөөр хэлбэл сул, захиалгагүй зүйлийг олох зэрэг багтдаг.
– Зочид буудлын өрөө захиалгын систем
– Онгоц / галт тэрэгний тийз захиалгын систем
– Төрөл бүрийн үзвэрийн тийз захиалгын систем
– Номын сангийн систем

Comments on: "Өгөгдлийн сан-Сэдэв" (2)

  1. ene bie daalt 1 yum uu

  2. hi naad zahialgiin systemiin pro ch ymu hicheeliin huvilbar ni bhgui biz

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: