Өгөгдлийн сан ба өгөгдлийн сан удирдах систем Орчин үед компьютерийн хэрэглээнд өгөгдлийн сан ба өгөгдлийн сангийн технологи томоохон байр эзлэх болсон. Бизнес, инженер, анагаах ухаан, хууль, боловсрол, номын сан гэх зэрэг салбаруудад өгөгдлийн сан гол үүрэг гүйцэтгэж байна. Тэгвэл өгөгдлийн санг хэрхэн тодорхойлж болохыг авч үзье.

Өгөгдлийн сан нь хоорондоо логик холбоо бүхий өгөдлүүдийн цогц юм. Тодорхой утга агуулгатай, дүрслэж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. Жишээлбэл: хүний нэр, утас, хаяг, гэх мэт өгөгдлийг дэвтэр, компьютерийн дискэнд бичиж, хадгалж болно. Энэ нь өгөгдлийн сангийн ерөнхий тодорхойлолт болох бөгөөд илүү нарийвчилж тодорхойлбол өгөгдлийн сан дараах шинж чанарыг агуулдаг. Үүнд:

  • Өгөгдлийн сан нь ямар нэгэн бодит орчныг, өөрөөр хэлбэл өгөгдлийн санг зохион байгуулахаар судлаж байгаа тодорхой орчныг дүрсэлнэ
  • Өгөгдлийн сан нь логик уялдаатай өгөгдлийн цуглуулга. Иймд хоорондоо авцалдаагүй, энд тэндээс цуглуулсан өгөгдлүүд өгөгдлийн сан болж чадахгүй.
  • Өгөгдлийн санг тодорхой зориулалттай загварчилж, байгуулна. Өгөгдлийн сангийн хэмжээ болон бүтэц дурын байж болно.

Жишээ нь: Хүний нэр ба түүний хаяг бүхий жагсаалт маш энгийн бүтэц, хэдхэн зуун бичлэгтэй байхад номын сангийн католог хэдэн сая картыг зохиолч, сэдэв, номын нэр зэргээр тодорхой дараалалтай хадгалсан байдаг. Өгөдлийн санг гараар буюу тооцоолон бодох машинаар үүсгэн боловсруулж болно. Тухайлбал, номын сангийн каталогийг өмнө нь гараар бүтээж боловсруулж байсан, харин орчин үед ихэвчлэн тусгай хэрэглээний программ зохиох буюу өгөгдлийн сан удирдах систем ашигладаг. Өгөдлийн сан удирдах систем гэдэг нь өгөдлийн сан үүсгэх, болосруулахад зориулсан програмын цогц юм. ӨСУС (өгөгдлийн санг удирдах систем) нь төрөл бүрийн өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох, үүсгэх, боловсруулахад ашиглаж болох ерөнхий зориулалттай программ хангамж юм. Өгөгдөл нь ямар нэр, төрөл, бүтэцтэй өгөгдлийн санд хадгалагдахыг заахыг өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох гэж хэлнэ. ӨСУС-ийн удирдлага дор өгөгдөл нь хадгалах төхөөрөмж дээр хадгалагдах процессийг өгөгдлийн санг үүсгэх гэнэ. Тодорхой мэдээлэл гаргаж авахын тулд өгөгдлийн санд хайлт хийх, өгөгдлийн санг засварлах(жишээлбэл шинэ бичлэг нэмэх, орсон бичлэгийг засах, хэрэггүй бичлэгийг устгах), тайлан боловсруулах зэрэг үйлдлүүдийг өгөгдлийн сангийн боловсруулалт гэнэ.

ӨСУС-ийн давуу тал:

  • Хөгжүүлэх, засвар үйлчилгээний зардлыг бууруулна
  • Системийн уян хатан чанарыг дээшлүүлнэ
  • Мэдээлэл рүү хандах, мэдээлэл хэрэглэхэд бэлэн байх боломжийг нэмэгдүүлнэ
  • Хүнд төвөгтэй байдлыг багасгана
  • Өгөгдлийн илүүдэл тогтворгүй байдлыг багасгана
  • Өгөгдлийг байгуулах, тодорхойлох, төвлөрсөн удирдлагаар хангана
  • Програм, өгөгдлийн хоорондын хамаарлыг багасгана

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: