Утаа

Улаанбаатар хот утаагаа алга болгоно гэж лав 2 сонгууль өнгөрөч байх шиг байна. Ямар сайндаа л Утаанбаатар гэж нэрлэхэв. Гэр хороололд амьдарч байгаа 130 орчим мянган айл өрхийг яах ч билээ. Утаагүй зуух, янз бүрийн технологиор хийсэн түлш гээд л сонсогдоод л байсан. Гэвч тэднийг худалдаж аваад хэрэглэх бэл бэнчин дутмаг байна. Утааг багасгах нэг арга нь орон нутгийн хөгжлийг бий болгож хөдөө рүүгээ хүмүүсээ татах нь хурдан хугацаанд хэрэгжүүлэх арга байх гэж бодож байна. Хөдөөд хөгжил бий болоод иргэд тэнд амьдрах баталгаатай, амжиргааны эх үүсвэр, ажлын байр, дэд бүтэц нь байвал хүссэн хүсээгүй хөдөөд хүмүүсийн төлвөрөл бий болно. УБ-ын гэр хорооллын айл өрх багасна. Дагаад утаа ч багасна биз гэж бодoхын. Өглөө бараг л урд замаа харах төдий л байна🙂. Сургууль дээр өглөө ирэхэд их юм болж байж ирнэ дээ. Тэгээд ирэнгүүт гадаа үүдэн дээр баахан л тамхи татсан хүмүүс. Утаан дээр нь утаа нэмээд л. Гэртээ харихад хувцаснаас нил утаа үнэртэнэ. УИХ-ын хэдэн нөхөд утаа гэж мөнгө идсээр л… Утаа гэж 6-7 тэрбум төгрөг авчихаад дорвитой хийсэн ч юм байхгүй.  Худлаа хийнэ гэж амлаж байхаар дуугай л сууж байсан дээр юмсан. Эсвэл нэг хөгжилтэй орны КОЛОНИ болвол таарна.

Comments on: "Утаа" (1)

  1. koloni genuu haha t1 ym yridag shaar we

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: