2009 оны 11-р сарын 13-15 өдөр машинтайгаа Дархан, Эрдэнэт яваад ирэв. Улаанбаатараас-Дарханруу найз охин, дүүтэйгээ 3-лаа явав. Дархан ороход цаг 21 цаг өнгөрч байв. Дархан орчихоод Эрдэнэт гарах гэтэл явж чадсангүй ээ. Тэгээд Дархан хонов. 14-ний өглөө Дарханаас Эрдэнэт рүү дүүтэйгээ хоёулахнаа явахаар болов. Дарханаас Эрдэнэт явах хүн хайсан боловч олдсонгүй ээ. Телевизээр зар хүртэл өглөө тэгсэн чинь зар нь гардаггүй юмдаа. Бүр Эрдэнэтэд очсон хойно нэг мсж ирэв (Эрдэнэт явах уу гэж). Гэртээ харих их сайхаан. Эрдэнэтээс 15-ны өдөр 12 цаг өнгөрч байхад дархан орох 3 хүн аваад гарав. 1 хүн нь хөтөл дээр бууна гээд буув. Цаашаагаа явж байтал Номгон өнгөртөл нэг хүүхэд гараа өргөв.(Өглөө 8 цагаас Хөтөлийн цаанаас алхаад номгон орсон байв. Гар өргөхөөр машинууд зогсохгүй явчих юм. Зогссон нэг нь мөнгөгүй гээд авахгүй байна гэв.Хаашаа явах вэ? гээд асуутал Мандалруу гэртээ харихаар явж байна гэв.)Мандал гэж хаана байдаг юм гэсэн чинь УБ-н наана гэдэг байгаа, бүр гайхаад тэгээд яаж явах гэж байгаа юм чинь дуугарсангүй. Дархан явж байсан болохоор тэр хүүхдийг суулгаад 3 замын цагдаагийн постонд цагдаад нь хэлээд буулгав. (Та энэ хүүхдийг Мандал орох машин суулгаад өгөөч гээд хүүхдэд нь юм авна биз гээд 1000 төгрөг өгөөд цааш явав. 1000 төгрөг ч юу ч биш л дээ). Дархан орчихооод УБ руу 3 хүн хүүхэдтэй гарав. Баруун Хараа өнгөрч байтал нөгөө хүүхэд гараа өргөчихсөн л зогсож байв. Машинд даанч дүүрэн байсан тул цааш явав. Уг нь хүнгүй машин олон л явж байсан боловч авахгүй байв. Харих гэсэн  хүсэлтэй автан хар хүйтэнд даараад л зогсож байгаа хүүхдийг аваад явах машин олдохгүй л юмдаа. Холын замд машиндаа зайтаа явж байвал аваад явж байгаарай хүмүүсээ.!!!!!!!!!!!!!!!!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: