КтМС-д ажлаад 3 дахь намартайгаа золгож байх шивдээ. 3 жилийн хугацаанд багагүй л юм сурч, мэдэж авлаа. Төсөл дээр ч ажиллаж үзсэн. Анх ажилд ордог жилээ “Монгол Оросын хамтарсан төмөр зам”-ын төсөл дээр ажил байж билээ. Төсөл дээр ажиллаж байгаа багаараа амралтанд явсан чинь хүн болгон л нөэтбүүктэй явсан. Очоод хүн болгон нөэтбүүкээ асаагаад дор бүрнээ юмаа хийгээд л… Би юмаа хийж байгаад нөэтбүүкээ бариад унтаад өгсөн байсан. 2 өдөр бараг явсан байхаа. Энэ жил (2009 он) “Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны-Хүнс тэжээл нийгмийн халамжийн хөтөлбөр”-өөр Дорнод аймгийн бараг бүх сумаар орсон(Болормаа багш, Тэнгис багш, тэгээд би ). Дорнод 14 сумтай 12 сумаар нь орсон шүү. Буйр нуур, Хөх нуурын хотгор, Халх голын хөшөө, Мэнэнгийн тал гээд л зөндөө юм үзсэндээ. Хөлөнбуйрт байхад байгалийн гамшиг болоод мал их үхсэн байхыг хараад бүр гайхсан шүү. Дипломоо хамгаалаад маргааш нь Дорнод явсан. Дипломоо хийхдээ 4 өдөр хагас дутуу нойртой байж арай гэж дуусгасан. Сүүлдээ бүр орон гаран болчихдог юм билээ хэхэ. 6-р сарын 6-нд дипломоо хамгаалаад л… 6-р сарын 24-нд дипломоо гардаж авах байлаа, тэр үед Дорнод аймагт байсан болохоор авч чадаагүй. Дорнод явсан зураг.

Ажил хийхэд гоё мөртлөө хэцүү юм. Зарим үед шантрах ч үе гарсан. Үгүй гэж хааяа ч болтугай хэлж байх хэрэгтэй юм билээ. Өнөөдөр багш(2009-11-10) их л уурласан байхдаа. Нэмэгдэл цалинг чинь бичихгүй гэхээр нь тэг тэг гээд би хэлцэн, дараа нь ажлаас гараарай, зай бөглөж байхаар гэхээр нь за тэгий гээд хэлцэн. Надаас л болсон байх лдаа. СД-нд юм бичээдэхээрэй гээд бараг л сарын өмнө хэлсэн юмыг нь би бичгээ суусанаас л болсон байх. Бичих юм нь зөөврийн харданд байсан юм. Тэгсэн ангийн хүүхэд аваад нилээд удчихсан. Түрүү долоо хоногт зөөврийн хардаа аваад юмыг нь бичих гэтэл файлууд нь байдаггүй. Сая тэгээд бүх файлыг нь дахиад багшийн компьютероос аваад сууж байна. Баахан утга учир нь олдохгүй юм бичлээ.

Б.Галсанбат

Comments on: "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь…" (3)

  1. bolj bolj. oroitson ch gsn bayar hurgey hehe. odo bicheed dara n yaridag bolooroi🙂

  2. Hetsuu yum ih garnaa Duu mine tesdeg yum shu dee Tegeed shuwuunii baga ni jirgedeg yum aa. Jirgeed l guigeed baijdee.. Buruudahgui ee, Manai Galsaa sain shu geed uneldeg l bizdee🙂

  3. bagshaa gj ………:) mundag yumaaa ta 3aar togsson uu

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

Шошгон үүл

%d bloggers like this: